Нэгдүгээрт хийн түлш рүү шилжинэ.

Хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа

Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулахын тулд нэгдүгээрт яндангийн тоог бууруулах шаардлагатай байна. Агаарын бохирдлын 55 хувь нь гэр хорооллын яндангаас, 30 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай автомашинаас гарч байгаа. Янданг бууруулахын тулд хоёр том чигийг барьж байна. Нэгдүгээрт хийн түлш рүү шилжинэ. Хоёрдугаарт дахин төлөвлөлт болон дэд төвүүдэд шилжинэ. 2025-2026 онд нийтдээ 100 мянган айлыг хийн түлшинд холбоно. Ингэснээр нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой. Монгол Улс ахуйн хэрэглээндээ хийн түлшийг өргөн нэвтрүүлээгүй. Тиймээс хуулийн өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Үүнтэй зэрэгцүүлээд төр, хувийн хэвшлүүдийн байгууллагатай хамтарч дэд бүтцийн ажлуудаа хийнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт ирж судалгаагаа хийнэ.

Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахтай зэрэгцэн угаарын хийтэй тэмцэх шаардлагатай байна. Одоогийн байдлаар угаар мэдрэгч нь үндсэн системтэй холбогдоогүй айлуудыг холбох, дахин байршуулах ажил хийж байна. Мөн анги танхимын дотоод агаарын бохирдлыг хэмжинэ.

Судалгаагаар бид өдөр тутамдаа 90-95 хувийг дотоод орчинд өнгөрүүлж байна. Хүүхэд цэцэрлэг, сургуулийн орчноосоо томуугийн халдвар авдаг. Тэгэхээр томуугийн өвчлөлд гадаад гэхээс илүү дотоод агаарын бохирдол илүүтэй нөлөөлж байна.

access_time 2024-12-16 23:05

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt