
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны хоёрдугаар сарын үзүүлэлтүүдийг Үндэсний Статистикийн Хорооны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.
Ажилчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2015 оноос 2.8 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 59.1 хувиар өссөн байна.
Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.1 сая төгрөг, харин зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.4 сая төгрөг байна.
Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагчдын 78.5 мянга буюу 10.2 хувь нь 550 мянган төгрөг хүртэл цалинтай.
145.4 мянга буюу 18.9 хувь нь гурван саяас дээш төгрөгийн цалинтай байна.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл Төрийн Өмчит Үйлдвэрийн Газарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 3.3 сая төгрөг, хоршоонд ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1 сая төгрөг байна.
