Шүүгч цохисон Б.Болдбаатарыг 100 мянган төгрөгөөр торгожээ

Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр Хасын Хүлэгүүд болон “BCH Гарьд” багуудын цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолтын төгсгөлд /2024.02.10/ Гарьдын Б.Болдбаатар талбайн шүүгчийг цохисон. Б.Болдбаатарыг бөмбөгний төлөө үсрэх үеэрээ зохисгүй үйлдэл гаргасан гэж шүүгч Б.Тамир үзэн техникийн алдаа өгсөн. Үүнийг нь тамирчин эсэргүүцэж, шүүгчтэй хэрэлдсэний улмаас хоёр дахь техникийн алдаагаа авч, талбайг чөлөөлөх хэрэгтэй болсон. Энэ үед уурссан Б.Болдбаатар шүүгчийг цохисон юм. Тэгвэл цагдаагийн байгууллагаас түүнийг 100 мянган төгрөгөөр торгожээ.

Мөн Сагсан бөмбөгийн холбооноос Б.Болдбаатарын талбайд гарах эрхийг 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл хориглосон. Харин Б.Болдбаатарын хувьд өөрийн цахим хуудсаараа дамжуулан зохисгүй үйлдэл гаргасандаа харамсч, шүүгчээс уучлалт гуйсан мэдэгдлийг гаргасан.

.
Мөн энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG Аrena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр “B” багийн нэр бүхий тоглогч шүүгчийн биед нь халдсан гэх гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж энэ оны 02 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж /100.000 төгрөг/-өөр торгох шийтгэл оногдуулсан.

access_time 2024-02-26 16:18

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt