АНУ Их Британи хамтран Хуситуудын обьектэд цохилт өглөө

АНУ, Их Британийн сөнөөгч онгоцууд Йемен дэх Хуситуудын 18 газарт цохилт өгсөн нь холбоотнуудын дөрөв дэх удаагийн хамтарсан ажиллагаа юм гэж Пентагон мэдэгдэв. АНУ Бямба гаригт зэвсэгт хүчний агуулах, нисгэгчгүй онгоц, агаарын довтолгооноос хамгаалах систем, радар, нисдэг тэрэгний эсрэг цохилт хийсэн гэв. Их Британийн хувьд Хуситчуудийн хүчийг сулруулахын тулд АНУ-тай хамтарсан гэх мэдээлэл өгчээ. Учир нь Улаан тэнгисийн худалдааны зам дахь онгоц руу Ираны тусламжтай Хуситчууд байнга халдлага үйлддэг аж. Нийслэл Сана зэрэг Йемений томоохон хэсгийг хянадаг хуситууд Израиль-Газын дайн үргэлжилж байгаатай холбогдуулан Израиль болон барууны орнуудтай холбоотой хөлөг онгоцуудыг онилж байна. Томоохон тээврийн компаниуд дэлхийн хамгийн ачаалалтай тээврийн замуудын нэг болох Улаан тэнгисээс аяллаа өөр тийш нь өөрчилсний үр дүнд дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнүүд одоо ноцтой тасалдалтай тулгарч, зардал нэмэгдэж байгаа юм.

Пентагон хамтарсан мэдэгдэлдээ шаардлагатай бөгөөд пропорциональ цохилтоор Йемен дэх Хутийн газар доорх зэвсгийн агуулах, пуужингийн агуулах, нэг чиглэлийн довтолгооны нисгэгчгүй нисэх систем, агаарын довтолгооноос хамгаалах систем, радартай холбоотой 18 объектыг онилсон гэдгээ мэдэгдэв. Эдгээр нарийн цохилтууд нь дэлхийн хамгийн чухал усан замуудын нэг, дэлхийн худалдаа, тэнгисийн цэргийн хөлөг онгоц болон гэм зэмгүй далайчдын амь насанд заналхийлэхээс сэргийлсэн гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

access_time 2024-02-26 16:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt