Путин бөмбөгдөгч онгоцоо өөрийн биеэр шалгав

ОХУ-ын ерөнхийлөгч Путин “ТУ-160М” дуунаас хурдан стратегийн бөмбөгдөгч онгоцоо өөрийн биеэр шалгажээ. “ТУ-160М” онгоц Казань дахь цэргийн нисэх онгоцны буудлаас хөөрсөн бөгөөд нислэг 30 орчим минут үргэлжилсэн байна.

Нислэгт өөрийн биеэр оролцох шийдвэрийг Путин өмнөх өдөр нь онгоцны үйлдвэрт зочлох үеэрээ гаргажээ. Гэхдээ уг мэдээлэл нь цэргийн нууцын зэрэглэлтэй байсан тул урьдчилан мэдээлээгүй. Туршилтын нислэгийн дараа Путин “ТУ-160М” онгоцыг орчин үеийн бөгөөд найдвартай гэж тодорхойлжээ.

Дайн эхэлснээс хойш Украины ерөнхийлөгч Зеленский фронтод олон удаа айлчилсан. Харин Путин хоёр жилийн хугацаанд фронтын шугамд ховорхон айлчилжээ.

Тиймээс энэ удаагийн туршилтын нислэгээр дамжуулан өөрийгөө ерөнхий командлагчийн хүчирхэг дүр төрхөөр харуулахыг хичээж байж болох юм. Хүчирхэг дүр төрхийг иргэдэд харуулах нь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлнө гэж үзэж байна.

Путин анхны ерөнхийлөгчийн сонгуулийнхаа өмнөхөн “Су-27” сөнөөгч онгоцны туслах нисгэгчээр нисч байсан удаатай. Энэ нь Чеченийн хоёр дахь дайны үе буюу 2000 оны гуравдугаар сар юм. Үүнээс хойш цэргийн тийрэлтэт онгоцууд, хуучин ТУ-160 онгоцоор хэд хэдэн удаа нисчээ.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

access_time 2024-02-23 15:02

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt