Холимог тулааны хамгийн том холбоо UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Данаагийн Батгэрэл UFC холбооны долоо дахь тулаанаа өнөөдөр хийв.
Тэрээр “Iridium” багийн тулаанч 23 настай, “BAM-BAM” хочит Брэди Хиестандыг гурван үеийн турш илүүрхэж байсан ч эцсийн мөчид хүнд цохилтоор ялагдлаа.
“Талын шуурга” хочит, 33 настай Д.Батгэрэл ийнхүү UFC-д гурав дараалан ялагдаж мэргэжлийн тулааны 5 дахь ялагдлаа хүлээв.
UFC-д тулалдсан түүхүүд:
2023.04.23. Брэди Хиестад – Хүнд цохилтоор ялагдсан
2022.07.22. Кюн Хо Кан – Шүүгчдийн шийдвэрээр ялагдсан
2022.05.26. Крис Гутерез – Хүнд цохилтоор ялагдсан
2021.10.16. Брэндон Дэвис – Хүнд цохилтоор ялсан
2021.04.24. Кевин Нативидад – Хүнд цохилтоор ялсан
2020.05.07. Гидо Каннети – Хүнд цохилтоор ялсан
2019.08.31. Хэйли Алатэн – Шүүгчдийн шийдвэрээр ялагдсан
Алдарт холбоонд элсээд эхний тулаандаа ялагдсан ч гурван өрсөлдөгчөө дараалан хүнд цохилтоор ялаад байсан түүний хожлын цуврал Крис Гутерез дээр зогссон юм. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш тулаан хийлгүй есөн сар өнжөөд байсан Д.Батгэрэлийн UFC дэх үзүүлэлт 3-4 боллоо.
