
Мэргэжлийнхэн үйл ажиллагааны чиглэл, цар хүрээнээ, зориулалтаасаа шалтгаалан хяналтын системээ сонгохыг зөвлөдөг. Зөвхөн танай хэрэгцээнд тохирсон аюулгүй байдлыг хангасан, дэвшилтэт технологид суурилсан шийдлийг нэвтрүүлэх нь санхүүгийн талаасаа ч, аюул ослоос сэргийлэх талаасаа ч илүү үр өгөөжтэй.
Хяналтын камерын стандарт, чанар, олон нийтийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн ухаалаг шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч Axis брэндийн хяналтын камерууд нь тусгай орчин нөхцөлд ч ажиллах зориулалттайгаар үйлдвэрлэгддэг. Энэ удаагийн нийтлэлээр “Аюулгүй байдлыг хангах ухаалаг хяналтын камер”-ын ухаалаг шийдлүүдийг онцолж байна.
360° хүртэл буюу өргөн өнцгөөр хянах боломжтой панорамик камер
Видео хяналтын камерын технологи илүү ухаалаг болж, урьд өмнө байгаагүй өндөр нарийвчлалтай дүрсийг боловсруулж байна. Гэхдээ ямар ч камер өндөр нарийвчлалтай дүрстэй байсан ч харах өнцөг нь хязгаарлагдмал байдаг ба тухайн бүсийг бүхэлд нь харахын тулд олон тооны камер суурилуулах хэрэгцээ үүсдэг. Axis брэндийн панорамик камерууд нь 180°- 360° өргөн хүрээг хамарч хардаг. Иймд ганцхан камераар бүхэлд нь хянаснаар байгууллагад илүү ухаалаг, хэмнэлттэй шийдэл болно.
