
Энэ он гарснаас хойш АНУ-ын нисэх буудлуудын ажилтнууд 6,600 орчим галт зэвсэг хураасан нь түүхэн дээд үзүүлэлт болсныг тус улсын тээврийн аюулгүй байдлын алба мэдээлжээ.
Хураагдсан галт зэвсгүүдийн 88 хувь буюу 6,301 нь цэнэгтэй байсан байна.
“Тээврийн Аюулгүй Байдлын Алба 2022 оны сүүлч хүртэл хугацаанд нисэх буудлын тусгай бүсэд гар тээштэй цуг нэвтрүүлэх гэж байсан 6,600 орчим галт зэвсгийг хураасан нь 2021 оныхоос 10 хувиар өссөн түүхэн дээд хэмжээ боллоо” гэж албаны эх сурвалж мэдээлжээ.
Өнгөрсөн онд 5,972 галт зэвсэг нисэх буудлуудын шалган нэвтрүүлэх хэсгээс хураасан нь 21 жилийн өмнө байгуулагдсан тус албаны түүхэнд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт болж байв.
“Галт зэвсэг биедээ авч явахыг муж бүр өөрийн хуулиар зохицуулдаг. Гэхдээ ачаа тээшинд хийсэн галт зэвсгийг манай аль ч шалган нэвтрүүлэх хэсэг зөвшөөрдөггүй” гэж дээрх мэдэгдэлд тайлбарлажээ.
Одоо ийм зөрчил гаргасан иргэдэд тухайн мужийн хуулиас хамаараад дээд тал нь $14,950-ын торгууль оноож байгаа юм байна.
Галт зэвсэг авч яваа аялагчид гаалийн мэдүүлэг бөглөж, тусгай зааврын дагуу тусдаа ачаанд тээвэрлүүлэх журамтай байдаг ажээ.
Эх сурвалж: DPA
