Согтуудаа метронд суниах дасгал хийсэн Японы улстөрч ард иргэдээсээ уучлал гуйжээ

Японы Нагасаки мужийн иргэдийн хурлын төлөөлөгч, 49 настай Такахиса Китамура саяхан согтуудаа метроны вагон дотор суниах дасгал хийж буйг харуулсан дүрс бичлэг сошиал орчинд таржээ.

Тэрбээр Нагасаки мужийн Исахая өртөөнөөс метрогоор зорчихдоо вагоны бариулаас зүүгдэн суниасан юм байна.

Китамура болсон явдлаас хойш дөрөв хоногийн дараа өнгөрсөн Лхагва гарагт хэвлэлийн хурал зохион байгуулж, олон нийтийн газарт зохисгүй үйлдэл гаргасандаа уучлалт гуйжээ.

Дунд сургуулийн ангийнхантайгаа уулзаад буцаж явахдаа ийм үйлдэл гаргасан бөгөөд тухайн үед согтуу байсан тул юу болсныг санахгүй байгаагаа тэр тайлбарласан байна.

Гурваас дөрвөн лонх шар айраг уусан байснаа хүлээсэн Китамура “Энэ бол үнэхээр ичмээр үйлдэл. Гэхдээ би яагаад ийм зүйл хийх болсноо огт санахгүй байгаа. Метронд суниасан нь нийтийн тээврийн дүрэм журмыг зөрчсөн хэрэг. Нагасаки мужийн бүх ард иргэдээс уучлалт гуйж байна. Цаашдаа би биеэ сайн хянаж, дахин ийм үйлдэл гаргахгүй байхад анхаарах болно” гэж хэлжээ.

Гэхдээ энэ нь Китамурагийн хувьд архидан согтуурсан үедээ гаргасан анхны зөрчил биш юм байна. 2006 онд тэр согтуудаа жолоо барьснаа хүлээн зөвшөөрч байжээ.

access_time 2022-12-18 21:08

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt