
Цахим халдлага үйлдэж буй этгээдүүд фэйсбүүкийн “Хуучин машины зар, гар утасны хар зах, цагийн ажил” гэх мэт группүүдэд “Ковидын судалгаанд хамрагдаад 50,000 төгрөг аваарай”, “40-өөс дээш насны хүмүүсийг урамшуулалт судалгаанд хамруулна, халамж тараана” гэх хуурамч зар байршуулж сонирхсон иргэдээс гар утсанд ирсэн баталгаажуулах кодыг хуурч мэхлэх замаар олж аван фэйсбүүк хаягт нэвтэрч түүгээр залилах гэмт хэрэг үйлдсэн байна.
Дээрх гэмт үйлдлийн аргаар гэмт хэрэг үйлдсэн Б.С, Б.Э нарыг өнгөрөгч аравдугааар сарын 17, 19-нд Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилжээ. Мөн одоогийн байдлаар 100 орчим сая төгрөгний хохиролтой 150 орчим үйлдлийг тогтоон шалгаж байна.
