
Харьковын бизнесмений 20 настай охин Елена Зайцева Лексус RX маркийн машинтай анивчсан шар гэрлээр амжих гэж асар хурдтай явж байгаад ноцтой осол гаргажээ. Тэрбээр уулзвар дээр эсрэг урсгалын машинтай мөргөлдөж явган хүний зам дээр ногоон гэрэл асахыг хүлээж зогссон 11 хүнийг дайрсан байна. Улмаар таван хүн нас барж, 6 хүн хүнд бэртэж, өөрөө 10 жил хоригдох болжээ. Елена Зайцевагийн дүрэм зөрчсөн ганц буруутай үйлдлээс болж ямар олон хүн амь нас болоод сэтгэл санаагаараа хохирсон тухай хэвлэлүүд мэдээллэж байна. Энэ явдал нь өнгөрсөн долоо хоногт болжээ.
