
Мөрөөдлийн театрын жүжигчин Эрхэмбаяр өөрийгөө жүжигчин гэж хэлэхээсээ одоо болтол айдаг гэжээ.
Eagle телевизээс явуулдаг 55Questions нэвтрүүлгийн шинэхэн дугаарт цахим ертөнцөд Ангууч нэрээрээ танигдсан залуу болох Баттөр оролцжээ.
Түүний талаар Eagle телевизийнхэн жүжигчин, фото модель хэмээн тодотгожээ.
Үүнийг харсан Эрхэмбаяр Eagle телевизийнхэнд их л ууртайгаар
1. Жүжигчин гэж битгий хэл
2. Дүр бүтээсэн гэж битгий хэл
3. Би одоо ч жүжигчин, дүр бүтээсэн гэж хэлүүлхээсээ айдаг хэмээжээ. Энэ бол хатуу боловч үнэн үг.
Манай кино урлагт хүссэн хүн бүр дүр бүтээдэггүй. Мэргэжлийн бус зүгээр л нүүрнийх нь арьс хэдэн хүнд танигдсан байвал л жүжигчин болчихдог юм биш.
Хэрвээ тийм байвал мэргэжлийн сургуульд төлбөр төлж сураад яахав дээ.
