
Дэлхийн 20 гаруй улсад уламжлал болгон зохион байгуулагддаг Кансат тэмцээн нь залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжих зорилготой. Манай улсад 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон тав дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж байна.
Тэмцээнд ХААИС, МУИС, ШУТИС, ҮБХИС, “Шинэ Монгол”, “Монгол Коосен” сургуулиас бүрдсэн нийт 15 баг оролцож байна.


