
…Хоолны дэглэм ба жингээ хасах ойлголт нь таны хувьд ямар байдаг уу?
– Хоолны дэглэмийг ер нь бол шууд барихаасаа илүү амьдралынхаа хэв маяг болгоод хоолоо зохицуулаад идээд сурчихвал биенийхээ жинг хасах болон нэмэх тал дээр харьцангуй гайгүй жингээ бариад явчихдаг шүү дээ. Одоо жишээ нь өглөө босчоод өглөөний цайгаа заавал уугаад гэрээсээ гарах юм бол янз нь бүрийн чихэрлэг юм идэх хүсэл байхгүй болчихдог . Тэгэхдээ хүмүүс ганц, хоёр өндөг талхтай идээд гарчихвал тэр хангалттай гэж боддог . Миний хувьд бол өглөө босоод халуун устай овьёос ихэнхдээ иддэг . Овьёос нь доторхи төрөл бүрийн хатаасан жимс самаруудаас нь биед хэрэгтэй тослог уургаа авчихдаг болохоор надад бараг өдрийн 2 цаг хүртэл юм идэх хүсэл төрдөггүй. Өдрийн цайны цагаар хэрвээ завгүй гэж үзэх юм бол хоолоо гэртээ хийгээд аваад явчихдаг байвал зүгээр. Би жишээ нэг дэхь , хоёр дахь, гурав дахь гээд гурван өдөр өөр өөр төрлийн хоол хийж авч явдаг. Эхний өдрөө ургамлын гаралтай зүйлсээс уургаа нөхөөд авчихдаг юм. Маргааш нь махан гаралтай зүйлээс ч юм уу. Нөгөөдөр нь загасан бүтээгдэхүүнээс уургаа авдаг. Тэрийгээ тэгээд давтамжтай явчихдаг болхоор бие бас дасчихдаг, гэнэт дэглэм барих шаардлагагүй , хажуугаар нь фитнессээр хичээллэсэн ч гэсэн ядрахгүй учир нь биед хэрэгтэй nutrition -ыг авчихна. Монголчуудын ихэнхи хүмүүс буруу болгосон гурил, махан бүтээгдэхүүн өдөр тутамдаа иднэ. Жишээбэл Италичууд маш их гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг гэхдээ болгоцоос нь хамаарч таргалалт үүсдэггүй байх гэж боддог. Буруу болгосон хүнс болон хүнд төрлийн хооллолтоосоо болж шингээх гэж ядраад жин нэмээд байдаг юм шиг надад санагддаг . Миний барьдаг дэглэм бол ердөө л энэ, гэхдээ би оройн хоолондоо хөнгөн хоол эсвэл ногоон смүүти хийдэг.
…Хоолны дэглэмтэй үеээрээ хааяа нэг зөрчих тохиолдлууд хүн болгонд л гардаг байх. Жишээ нь түргэн хоол идэх ч юм уу? Энэ талаар таны баримталдаг зарчим бас үзэл бодол юув?
– Ер нь ихдээ л өөрийнхөө дуртай хоолоороо нэг эсвэл 2 долоо хоногт нэг урамшуулж байвал зүгээр санагддаг. Хэрвээ идэж байгаа зүйлээ сайн мэдэж байвал өмнөх өдөр нь чихэрлэг халуун ногоо идсэн бол маргааш өглөө нь босоод ходоодоо цэвэрлэх тал дээрээ анхаарч лемонтой бүлээн ус уудаг ч юм уу. Хааяа ч би бас найзуудтайгаа гадуур уулзаад пизза гэх мэт түргэн хоол иднэ . Тэглээ гэхэд маргааш нь идсэн юмаа шингээх зорилгоор нэмэлт давсгүй эрүүл хооллолт дээрээ анхаардаг.
…Танаас олон тооны охид бүсгүйчүүд жингээ барих эрүүл хооллох талаар зөвөлгөө авах хүсэлт илгээдэг болов уу. Мэдээж бүгдэнд нь хариулах хэцүү шүү дээ . Багцлаад нэг зөвлөгөө хүргэ гэвэл ямар зөвлөгөө өгөх вэ?
– Сошиалаар моделиудыг хараад туранхай болох гэж хичээгээд байдаг. Гэхдээ хүн бүрийн биеийн пропорц өөр яаж ч идсэн таргалдаггүй хүмүүс байдаг болохоор өөртөө таарсан жинтэй байсан нь зүгээр. Би жишээ нь туранхай талын хүн биш гэдгээ бүр сүүлд ойлгосон . Арван хэдэн жил аймар хүнд дэглэмтэй амьдардаг байж байгаад ходоод гэх мэт зүйлс өвддөг болсон . Удалгүй фитнесээр хичээллэж эхлээд зөв эрүүл хооллоод яг биедээ таарсан зөв жинтэй байх юм бол эрүүл , эрч хүчтэй байдаг юм байна. Байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй байх юм бол хэзээ ч бид бусад шиг болж чадахгүй шүү дээ. Байнга л би турмаар байна, би энийгээ засуулмаар байна, би тэгмээр байна гээд байхын оронд хоолоо тааруулаад хувцаслалт дээрээ бага зэрэг анхаараад гоё хувцаслаад явах нь гоё шүү дээ. Би нээх, туранхай байхыг ер нь дэмждэггүй .
…Та Зайсанд шинэ “Amour lounge” гэх газраа нээх гэж байгаа шүү дээ. Та үүнийхээ талаар бага зэрэг мэдээлэл өгнө үү?
– Энэ бол миний дотроо бодож явсан олон жилийн мөрөөдөл байсан. Шанхайд их сургуульд урч байхаасаа ресторан, зоогийн газрын чиглэлээр зөөгч болон цагын ажил хийж ирсэн болохоор тэр үедээ ‘Ваав ямар гоё юм бэ, хүмүүсийн идэж, уух зүйлийг зүйлсийг зохицуулаад тав тухтай орчныг бүрдүүлж байна гээд хүүхэд байхдаа их боддог байсан. Сүүлдээ тогооч болоод Италид сурч байхдаа Монголдоо нэг ресторан нээнэ гэсэн бодолтой байсан . Сурсан мэдсэнээ түгээх гээд л тэр. Хоолны чиглэлээр ч юм уу коктелийн чиглэлээр, эсвэл дарсны чиглэлээр маш энгийнээр хүмүүст бага багаар таниулна гэсэн зорилготой цомхон жижигхэн lounge нээж байгаа.
…Танай лоунж бусдаас ялгарах онцлог нь юу вэ?
– Илүү европ хэв маягийнх юм. Италид ч юм уу Францад байдаг жижигхэн лоунжид сууж байхдаа тав тухтай нээх гоё мэдрэмж авдаг шүү дээ. Хоёр, гурван цаг стрессээсээ ангижрах газар юм. Менюны сонголт нь нээх олон биш мөртлөө яг хоол унд орчиноосоо таашаал авдаг. Тэр газрыг л манай багын залуус Монголдоо нээхээр ажилж байна.
… Ярилцсанд баярлалаа.
– Баярлалаа
