Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийн гишүүд холбогдох асуудлаар мэдээллээ солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.







