
УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын талаарх мэдэгдэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна.
Түүний зүгээс “НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байгаа иргэд маш олон байна” хэмээн мэдэгдэв. Ард иргэд НӨАТ-ын 10 хувиа төлөөр хоёр хувиа жилдээ дөрвөн удаа буцаан авдаг. Гэхдээ эрхэм гишүүнээ хэрэв та тоо баримт тооцоо судалгаа хардаг бол НӨАТ-ын буцаан олголтоор амьдрах ямар ч боломжгүй. Хэдэн зуун саяар нь төлбөр тооцоо хийдэг та хэдэн төгрөгийн буцаан олголт авдагийг иргэд бид мэдэхгүй. Гэвч иргэдийн олонх нь улиралдаа ихээр бодоход 40-150 мянган төгрөг буцаан олголтод авдаг. Энэ мөнгөөр бүтэн улирал байтугай, сар бүр авдаг цалингаараа өл залгуулах боломжгүй болоод байгаа гэдгийг эрхэм гишүүн танд сануулсан нь дээр биз.
