
Оны шилдэг уран бүтээл, бүтээлч шалгаруулах “МӨНГӨН МОД – 2021” ёслолын арга хэмжээ Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт зохион байгуулагдаж. “Мөнгөн мод – 2021” наадмын шилдэг продюсероор Gertoon анимейшн студийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил тодорлоо. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулж адал явдалт 35 үлгэрийн сургамжаар аялуулсан 48 ангит “Мөнх тунх” анимейшн бүтээлийг үзэгч багачуудын хүртээл болгосон амжилтыг үнэлж “Мөнгөн мод – 2021” цомыг олгожээ.
Ц.Бат-Оргил нь залуусын сайн мэдэх Оннц Дүмд +18 анимейшний гол дүр Дамбажаа ноён, Сандаг, Дамбажаагийн ах Гомбожоо зэрэг гол дүрийг бүтээсэн билээ.
Ц.Бат-Оргил:- “Мөнх Тунх”-аас монголчуудын ахуй соёл болон монгол хэлэнд илүү дурлаж үзээсэй гэж уг бүтээлээ хийсэн. Ганцхан бага насны хүүхдэд зориулагдсан гэж болохгүй. Аав ээж, ах эгч нартайгаа хамт аль болох гэр бүлээрээ үзэнгээ тухайн үлгэрт гарч буй түүхийг хоорондоо ярилцаж үзвэл сонирхолтой санагдах болно.
