
36 настай нэгэн эрэгтэй 13-хан настай охиныг хүчиндсэн хэрэг хуулийн байгууллагад бүртгэгджээ. Тус хэргийн тухай мэдээлэл Хүний эрхийн үндэсний коммист ирсэн байна. Тодруулбал, хүчирхийлэгч этгээд охины төрсөн ах байсан гэнэ.
Хэргийн мөрдөн байцаалтын явцад хүчирхийлэгч этгээд дүүгээ гэртээ ганцаараа үеийг ашиглаж эсвэл хөдөө хээр аваачиж хүчирхийлдэг байсан нь тогтоогдсон байна. Энэ хэргийг шүүхээс хянан хэлэлцээд, хүчирхийлэгчийг чанга дэглэмтэй хорих ангид таван жил суух ял оноосон байна.
Эх сурвалж: Zindaa.mn
