Улс төрд нөлөө бүхий эрхмүүд эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж “Хөгжлийн банк”-наас их хэмжээний зээл авсан гэх дуулиан үргэлжилж байна.

Тус банкнаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэгддэг түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаяр их хэмжээний зээл авсан нь ил болсон билээ.
Тэгвэл эл асуудалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.03.16/ тайлбар өглөө. Тэрбээр “Хөгжлийн банк дээр тийм зүйл байхгүй. Надад олон зөвлөх байсан, одоо ямар ч холбоогүй. Надад ямар ч асуудал байхгүй. Би “Хөгжлийн банк”-тай ямар ч холбоогүй. Бүгд гүтгэлэг” гэлээ.
