
“Мongolian”s next top model” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч модель Э.Оюунбилэг хилийн дээс алхжээ. Тэрээр фэйсбүүкдээ онгоцонд байгаа зургаа хийгээд “их мөнгө хураагаад очноо” хэмээн бичсэн байна. “Дархан минж”, “Говь” компанитай хамтран ажиллаж, сүүлийн үеийн загварын шоунд алгасахгүй шахам оролцдог болсон чадварлаг бүсгүй БНХАУ- руу моделийн ажлаа хийхээр явсан бололтой.
Хаана яаж амьдардгаа хэнээс ч нуудаггүй тэрээр шоуны үеэр гэр хороололд амьдардаг гэдгээ олон нийтэд зарлаж, ээж аавыгаа байранд амьдруулахыг хүсдэг талаараа ярьж, олны сэтгэлийг татаж чадсан билээ.




