Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал болон хандив өгсөн ААН, иргэдийн жагсаалтыг Үндэсний аудитын газраас олон нийтэд тайлагнасан билээ.
- МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 1,436 иргэнээс 2,589.2 сая төгрөг, 17 хуулийн этгээдээс 218 сая төгрөг нийт 2,807.2 сая төгрөг,
- АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 1,643 иргэнээс 3,275.5 сая төгрөг, 18 хуулийн этгээдээс 250 сая төгрөг нийт 3,525.5 сая төгрөг,
- МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт 2,476 иргэнээс 2,827.2 сая төгрөг хоёр хуулийн этгээдээс 30 сая төгрөг нийт 2,857.2 сая төгрөгийн хандив тус тус өгсөн
Энэ дундаас анхаарал татсан нэг хандивлагч нь Монос групп байлаа. Монос группийн охин компани болох Монос хүнс, Монос фарм, Монос косметик тус бүр 15 сая төгрөг нийт 45 сая төгрөгийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод хандивлажээ.
Мөн АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад Монос Улаанбаатар, Моносфарм трейд тус бүр 15 сая төгрөг буюу нийт 30 сая төгрөгийг хандивласан байна.

