МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.Ерөнхийдөө өнөөдөр МАН-хан даргаа сонгоно.Одоогоор МАН-даргын сунгаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар өрсөлдөхөө мэдэгдэд байгаа.
Тэгвэл Г.Майцэцэгийн хувьд Их хуралд орох мандат аваагүй тул хурлын танхим руу нэвтэрч чадахгүйд хүрчээ. Тэрээр намынхаа Их хурлын танхим руу нэвтрэхээр Соёлын төв өргөөний үүдэнд ирсэн хэдий ч хамгаалалтын албанаас мандатгүй гэх шалтгаанаар түүнийг оруулаагүй гэнэ.
