Замын цагдаагийн албанд өчигдөр 305 дуудлага, мэдээ мэдээлэл ирсэнээс зам тээврийн ослын 206 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 5 хүн гэмтэж бэртжээ. Мөн орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирсон байна. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутагт Hyundai Porter маркийн Б жолоочтой автомашинтай Sunik GS-125 Л жолоочтой мотоцикльтой мөргөлждөж мөргөлдөж мотоциклийн зорчигч С-ийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Мөн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлэн саатуулсан байна хэмээн цагдаагийн ерөнхий газраас мэдээллэв.
