Өдгөө 71 настай холливүүдийн од Сильвестер Сталлонегийн насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн хэргийг www.TMZ.com сайт сөхөж холливүүд даяар шуугиан дэгдээгээд байна. Тэртээ 1986 оны долдугаар сард Лас Вегасын нэгэн зочид буудалд уг хэргийг үйлдсэн гэх бөгөөд Сильвестер Сталлоне 31 жил нуужээ. Тус хэргийн хохирогч нь өөрийнх үнэнч фен, 16 настай охиныг зочид буудлын дагуулан орж, бие хамгаалагч Майкл Де Лука-тай хүчирхийлсэн хэргээ хохирогчийг сүрдүүлэн нуусан гэнэ. Хохирогч охин тухайн үед Цагдаагийн газарт гомдол гаргасан ч Сталлонегийн сүрдүүлгийн улмаас гомдлоо буцаасан байдаг.Одоогоор Сильвестер Сталлонегийн төлөөлөгч ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд холливүүдийн ертөнцөд нилээдгүй шуугиан дагуулах бололтой.

Мөн саяхан холливүүдийн алдартай продюсэрийг тойрсон сэкс дуулиан дэлгэгдэж байсан.Тухайлбал Холливүүдийн алдартай найруулагч, Weinstein Co кино компанийг үүсгэн байгуулагч Харви Уэйнштэйнийг тойрсон бэлгийн дарамт, хүчирхийллийн хэргүүдийн энэ онд дэлгэгдэж байсан юм.Түүнийг 1990-2015 оны хооронд 13 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн, заримтай нь хүчээр бэлгийн харилцаанд орсон тухай баримтыг дэлгэжээ.

www.mgltimes.com
