Налайх дүүрэгийн 3 дугаар хорооны 53 дугаар “Хонхор”-т иргэн Б-гийн сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан тухай дуудлагаар /2017.11.16-ны өдрийн 04:07 цагт/ ОБЕГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГазраас нийт 80 алба хаагч, 12 автомашинтайгаар ослын голомтод ажиллалаа.

www.mgltimes.com
