
Улсын хэмжээнд 2025 оны эхний улиралд 13,361 эх амаржиж, 13,482 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эхийн тоо 786 (5.6%), төрсөн хүүхдийн тоо 762 (5.3%)-аар тус тус буурсан талаар ҮСХ мэдээллээ.1000 хүнд ногдох төрөлт 3.9, нас баралт 1.2, ердийн цэвэр өсөлт 2.7 байна.
1000 хүнд ногдох төрөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.3-аар буурсан байна. 1000 хүнд ногдох төрөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул, Орхон, Увс аймагт улсын дунджаас 0.4-1.3-аар илүү бусад аймагт 0.2-2.0-оор бага байна. Тухайлбал, 1000 хүнд ногдох төрөлт Төв аймагт 1.9 буюу хамгийн бага байна. Энэ нь улсын дунджаас 2.0-оор бага байна.
Нас баралт 2025 оны эхний улирлын байдлаар 4241 болж өмнөх оны мөн үеэс 24 (0.6%)-аар буурчээ.1000 хүнд ногдох нас баралт Улаанбаатар хот болон Увс, Булган, Дундговь, Завхан, Архангай, Сэлэнгэ, Төв аймагт улсын дунджаас 0.1-0.2-оор илүү, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Дорнод аймагт улсын дундажтайижилтүвшинд, бусад аймагт 0.1-0.3-аар бага байна. 1000 хүнд ногдох ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Ховд, Орхон, Дархан-Уул, Увс, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.1-1.5-аар илүү, бусад аймагт 0.1-2.1-ээр бага байна.
