Нийслэлийн хэмжээнд өдөр тутамд 4500-5000 хүн хоёр дугуйт тээврийн хэрэгсэл ашиглаж байна гэсэн судалгаа бий.
Энэ бүхнийг харгалзан сурроны бүрэн бүтэн байдлыг хянах, улсын бүртгэлийн дугаар авч, хоёр тольтой, тоормостой, дохионы гэрэлтэй байх ёстой гэж журамд заажээ. Мөн сурроныг 18 насанд хүрсэн ангиллын жолоодох эрхийн А үнэмлэхтэй хүн жолоодно, скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болсон юм. Хэрэв энэхүү журмыг зөрчвөл 400 мянган төгрөгөөр торгоно.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн амь насаа алдсан байна.
Суррон эзэмшигчдийн дийлэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ ихэссэн. Түгжрэлээс шалтгаалан цахилгаан мотоциклийг хэрэглэж байгааг буруутгах аргагүй. Гэхдээ арван жилийн хүүхдүүдийн хувьд бие биеэ даган дуурайх, замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүйгээс өөрийгөө болон бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх, цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нэмэгдэж байгаа юм.
