Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн нэгжийн дарга
Н.Сувдмаа “Өнөө өглөөний 10:00 цагийн байдлаар нийт 197 тохиолдол бүртгэгдээд байна. 105 нь эмнэлэгт хэвтэж, 44 нь харьцангуй хөнгөн байсан учир гэрээр эмчлүүлж байна. Мөн 10 нь бусад аймаг, орон нутагт эмчлүүлж байгаа. Уурхайд ажилладаг 20-48 насны эдгээр иргэнд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах, халуурах, толгой өвдөх, үе мөч янгинах зэрэг шинж тэмдэг илэрсэн” гэв.
Түүнчлэн хэвлэлийн хурлын үеэр дэлгэцэнд харуулсан танилцуулгад бичигдсэнээр хоолны хордлогот халдварын сэжигтэй 24 тохиодлын өтгөнөөс сорьц авч, нян судлалын лабораторид шинжлэхэд 19 сорьцод Salmonell spp илэрчээ.
