
Никола Йокичийн мягмар гарагт үзүүлсэн тоглолт NBA сонирхогчдыг шуугиулж байна.NBA-ийн 3 удаагийн MVP тэрээр 61 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт өгсөн боловч Миннесота Тимберволвес баг нэмэлт цаг гарган 140:139-өөр Денвер Наггетс- ыг буулган авчээ.
Йокич 61 оноо авсан нь NBA-ийн түүхэн дэх трипл дабл хийж авсан хамгийн өндөр оноо бөгөөд өөрийн карьерынхаа шинэ дээд амжилтыг эвдсэн юм. Энэ нь улиралд түүнээс өндөр авсан тоглогч одоогоор байхгүй байна.
Серб Стар мөн ESPN-ийн мэдээлснээр 1963 онд Уилт Чемберлэний дараагаар 50-аас доошгүй оноо авч трипл дабл хийж хожигдсон NBA-ын түүхэн дахь хоёр дахь тоглогч болж байна.
Тоглолтын дараа Наггетс багийн дасгалжуулагч Майкл Мэлоун Йокичийг “Супермэн” гэж нэрлэжээ.
Эх сурвалж :CNN
