
Өнгөрсөн онд илрүүлсэн солир сарыг мөргөх магадлал нэмэгджээ.НАСА-ийн эрдэмтэд дээрх судалгааг гаргажээ. Өмнө нь энэ магадлал 1.7 хувь байсан бол одоо 3.8 хувь болж нэмэгдсэн гэлээ. Харин солир Дэлхийг мөргөх магадлал хамгийн бага буюу 0.004 хувь байгаа ажээ.
Чулуурхаг гадаргуутай уг солир нь 67-53 м-ийн хэмжээтэй бөгөөд 19.5 минут тутамд нэг бүтэн эргэлт хийн эргэлдэж байгаа юм. Солирын мөргөлтийн хүчийг 8-30 мегатонн тротилтой тэнцэнэ гэж тооцоолсон байна.
Хирошима дээр америкчуудын хаясан цөмийн бөмбөг үүнээс хэд дахин бага хүчтэй байжээ.
Ойрын 1000 жилд нэг км ба түүнээс том хэмжээтэй солир дэлхийтэй мөргөлдөхгүй бөгөөд бүгд манай гаргийн хажуугаар өнгөрнө гэж эрдэмтэд тооцоолж байна.
