Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгч Э.Галбадралын 2026 оны 11 сарын 24-ний өдрийн 26/020 тоот тушаалын дагуу 11 сарын 27-ны өдөр Орхон аймгийн Ардчилсан залуучуудын холбоо шинэ тэргүүн сонгох чуулганаа амжилттай зохион байгуулж, Нацагдоржийн Түмэнцэнгэл сонгогдлоо. Орхон аймгийн АЗХ-ны тэргүүн Б.Ариун-Эрдэнэ тус чуулганы хуралдааныг даргалж, тамга тэмдгээ шинээр сонгогдсон тэргүүнд гардуулан өгсөн юм.
Н.Түмэнцэнгэл нь ШУТИС-Эрчим хүчний сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Үйлдвэрлэлийн менежментийн магистрын зэрэгтэй. “Дулааны цахилгаан станцын хөдөлгүүрийн гэмтлийг багасгах арга зам”, “Асинхрон хөдөлгүүрийн хяналтыг сайжруулах боломж” зэрэг нэг сэдэвт судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг тус тус бичиж, нийтэлж байсан туршлагатай юм.
