Канад улсын
Канад улсийн ерөнхий сайд Жастин Трюдо “галзуу ажил”-аа орхих талаар байнга боддог тухай хэвлэлд ярьжээ.
Гэхдээ тэр дараагийн сонгуулийг хүртэл ямар ч байсан албан тушаалаа хаших төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Канад улсын парламентын ээлжит сонгууль 2025 оны аравдугаар сард зохион байгуулагдана. Одоогоор Трюдогийн тэргүүлдэг Либерал намын рэйтинг Консерватив намаас хоцорч яваа нь олон судалгаанаас харагдаж байгаа.
Жастин Трюдо 2015 оны арваннэгдүгээр сард ерөнхий сайд болж байжээ.
“Яг одоо би онгоцоо хаяад явдаг ахмад болмооргүй байна. Гэхдээ би ажлаа орхих талаар өдөр бүр боддог. Миний албан тушаал бол хувийн амьдралаа золионд гаргадаг галзуу ажил” гэж Трюдо франц хэлээр цацагддаг Radio-Canada радио сувгаар ярьсан байна.
Тэрбээр цааш нь “Би улс төрд алдар нэр олох гэж, эсвэл ямар нэг хувийн зорилгоор ороогүй. Харин би ард түмэнд үйлчлэх гэж, надад хийж чадах зүйл байгаагаа мэдэж байсан учраас л орсон” гэж ярьжээ.
Трюдо өнгөрсөн онд 18 жил ханилсан гэргий Софигоосоо салсан юм.
Одоо 52 настай түүний эцэг Пьер Трюдо 1968-1979, 1980-1984 онуудад хоёр удаа Канадын ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
