
Какурюу М.Ананд нь анх 2001 оны арваннэгдүгээр сарын башёд зодоглосон бөгөөд 2021 оны гуравдугаар сард зодог тайлжээ.
Тэрбээр “Зодог тайлсан сумочин үс авах ёслол хийдэг. 22 жилийн хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн мэргэжлийн сумогийн замналаа өндөрлүүлж, энэ оны зургаадугаар сарын 3-нд Токио хотод зодог тайлах ёслолоо зохион байгуулна” хэмээгээд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ёслолын урилгаа өнөөдөр гардууллаа.
Энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ “Сумогийн тамирчид Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг, ард түмний харилцааны гүүр болж байдаг” гэдгийг онцолж байв.
