
БОАЖ сайдын А/44 тоот тушаал “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ны хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны алба хаагчид, байгаль хамгаалагчид хуурайшилтын үеийн нэгдсэн зохион байгуулалтанд орж 2023 оны 3 дугаар 30-ны өдрөөс машинтай эргүүлийг явуулж эхлэлээ.
Тус эргүүл, хяналт шалгалтыг тогтмол явуулах бөгөөд Богдхан уулын дархан цаазат газарт хуурайшилтын үе эхэлсэнтэй холбоотойгоор
Иргэд, аялагчдын хөдөлгөөнийг хумих, батлагдсан аялалын жимээр ууланд аялах, агаарлаж алхах;
Ойн бүс орчим, ойд ил задгай гал түлэхгүй байх;
Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулах; (мод хугалахгүй байх, самар жимс түүхгүй байх, зэрлэг амьтан үргээхгүй байх, үүсмэл хог бохироо хаяхгүй байх гэх мэт)
Хууль бус газар ашиглалттай тэмцэх, зөвшөөрөгүйгээр аливаа үйл ажиллагаа явуулж буйг газар дээр нь таслан зогсоож, урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Иргэд аялагчид, газар ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хариуцлагатай байж хуурайшилтын үед ил задгай гал гаргахгүй байх, үүсмэл хог хаягдал бохир үүсгэхгүй байх, хууль тогтоомж зөрчсөн аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчигдөж буйтай холбоотой хууль бус үйлдэл, үйл ажиллагааг Хамгаалалтын захиргаанд мэдэгдэн хамтран ажиллахыг Иргэд, аж ахуй нэгжүүд та бүхэнд уриалж байна.
