
Хоёр сарын турш үзэгчдийг зурагтных нь өмнө уяж, талцуулж чадсан тв контент бол “Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлэг билээ.
Уг шоуны супер ялагчаар загвар өмсөгч Б.Цэрэндолгор шалгарч байсан бол Ю.Балжидмаа Т.Номин-Эрдэнэ нар удаах байруудыг эзэлсэн юм.
Тэгвэл шоуны ялагчаар тодорч, 20 сая төгрөгний мөнгөн шагнал, загварын нийслэл Парис хотоор аялан, Сингапурын “Look models” агентлагтай хоёр жилийн гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнагдсан Б.Цэрэндолгорын хагас нүцгэн зургууд олон нийтийн сүлжээнд цацагдсан нь шуугиан тарилаа.
