
Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 85 дахь удаагийн арга хэмжээг Монголын Аялал Жуулчлалын Холбоо 6 дахь жилдээ хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээг нээж ЦССҮТ-ийн ерөнхий захирал АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр, МАЖХ-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр нар үг хэллээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачлагаар сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилготой энэхүү арга хэмжээний үеэр 100 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор” Н.Алтантуяа “МӨНГӨН ДОНОР”, “Хүндэт донор” Д.Солонго, О.Дашдэндэв нарыг “ХҮРЭЛ ДОНОР” цол тэмдгээр шагнав. Мөн “Хүндэт донор” П.Буяндэлгэр, С.Галбадрах, нар “Бахархал 50,40 тэмдэг, цусны донор Ч.Сэмжээндондов, Д.Оюун-Эрдэнэ Б.Ганболд нарт ”Бахархал 30, 20, 10 тэмдгийг тус тус гардуулж баяр хүргэлээ.
Болзол хангаж шагнагдсан доноруудыг хамтран зохион байгуулагч “МАЖХ ТББ-ын гарын бэлэг, СҮҮ ХК, Таван Богд ХК -ийн хамт олноос бүтээгдэхүүний дээж, амтанаар бэлдсэн цэцгийн баглаагаар урамшууллаа. Дуучин Э.Дашням ая дуугаар мэндчиллээ.
