
Өнөөдөр /2022.04.02/ 13:00 цагаас ОХУ-ын Элчин сайдын яамны хойд хэсэгт “Дайныг эсэргүүцсэн” жагсаал цуглаан боллоо.
Энэхүү жагсаал нь Украйны болон ОХУ – ын нөхцөл байдал, дайн дуусах хүртэл 7 хоног бүрийн Бямба гаригт болох талаар жагсагчид мэдэгдлээ.
Жагсагчидийн зүгээс “ОХУ-ын элчин сайдын 24 цагийн дотор Монгол улсыг орхин гарах, Дайныг зогсоож энх тайваныг тогтоох” шаардлагуудыг тус тус тавьж байна.
Жагсагчидийг эсэргүүцсэн хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд тэд үүнд хариулахдаа :
“Бид бод тусгаар тогтносон, бүрэн эрхт Монгол улсын иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх нь бидэнд байгаа, Хэрвээ дайныг дэмжиж байгаа бол гарч ирээд жагс”гэх тайлбарыг өглөө.
Жагсагчидийн ихэнх нь ОХУ-ын элчин сайдын “Ардчилсан нам”- д хандсан цахим мэдэгдэлд дургүйцэж энэхүү жагсаалд оролцож байгаа гэсэн тайлбарыг хэлж байлаа.
