


Formula 1-ийн Саудын Арабын Гран-При тэмцээний урьдчилсан шатанд хашлага мөргөсөн Мик Шумахерын осол түүний багт 1 сая ам.долларын хохирол учруулжээ.
“Машины явах эд анги, хөдөлгүүр гэмтээгүй ч их биеийн дийлэнх хэсэг нь эвдэрсэн тул засварлахад өндөр өртөг шаардана” гэж багийн дарга Гюнтер Штайнер хэлэв. Тэрээр нарийн тооцоо гаргаагүй байгаа ч ойролцоогоор 1 сая ам.доллар хүрнэ гэжээ. Дэлхийн долоон удаагийн аварга Михайл Шумахерын хүү Мик энэ сарын 27-нд, Саудын Арабын Гран-При тэмцээний урьдчилсан шатанд замын хажуугийн хашлага мөргөсөн. Түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч гэмтэл бага байсан тул өдөртөө эмнэлгээс гарчээ. Ослын улмаас Гран-При тэмцээний үндсэн уралдаанд “Haas” баг нэг нисгэгчтэй оролцсон юм. 2021 оны улиралд нэг ч оноо авч чадаагүй баг энэ улирлыг тун хүчтэй эхлүүлсэн. Багийн нисгэгч Кевин Магнуссен улирлын эхний хоёр гараанд тав болон есдүгээр байр эзлээд байна.
ЭХ СУРВАЛЖ: www.planetf1.com
