
21 насандаа сүрьеэ өвчнөөр нас барсан Мариа Милагрос гэгч бүсгүй шулуухан хэлэхэд хүний ёсноос гажуудсан бусармаг үйлдлийн золиос болсон нэгэн. Учир юу гэвэл түүнийг үхлээ хүлээн хэвтэж байхад түүнийг эмчилж байсан Карл Танцлер гэх эмч түүнд хайр сэтгэлтэй болсон байна. Ухаангүй дурласан бүсгүйгээ аварч чадаагүйдээ гутарсан эр түүнийг үүрд дэргэдээ байлгахаар шийдэж булшийг нь ухаж 9 жил газарт булаатай байсан цогцосыг нь гэртээ аваачсан байна.
9 жил газар булаатай байсан хойно яс нь л үлдсэн байсан тул тэрхүү яснуудыг нь холбож амьгүй хүүхэлдэйг бүтээсэн бөгөөд түүнийгээ нас барсан Мариа бүсгүйн нэрээр нэрлэсэн байна.Карл Танцлер 1952 оны долдугаар сард 75 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд Мариа хүүхэлдэйнхээ тэвэрт нас барсан байхыг нь олсон гэдэг…
