
М.Глинкийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлснээр МУГЖ хэмээх эрхэм алдрыг 23-хан насандаа хүртсэн Г.Ариунбаатар ард түмний хайртай хүүгийн нэг билээ. Сайн бүхэнд саар мундахгүй гэдэг шиг уран бүтээлийн олз омог дүүрэн яваа ч хувийн амьдралынх нь талаар сайн муу олон мэдээлэл газар авах болов.
Сүүлийн үед гавьяатыг жүжигчин Б.Баярмаатай хамтран амьдарч байгаа тухай амтай болгон шуурсан. Гэвч хос хоёр энэ талаар нэг ч удаа ам нээгээгүй бөгөөд жүжигчин Баярмаа саяхан амаржиж, хүүтэй болсон тухай ойрын эх сурвалж мэдээлэлж байгаа юм.
