
Өдгөө 50 нас хүрч байгаа Сингапурын гэрэл зурагчин Чуандо Тан (Chuando Tan) маш овор багатай, яг л 20 настай мэт харагддаг. Тэрбээр 1980-аад онд загвар өмсөгчөөр ажилладаг байсан бөгөөд 1990-ээд оны дундуур мэргэжлийн гэрэл зурагчин болжээ. Чуандо Тан өөрийн залуу байх үеийн төрхөө одоогийнхтойгоо харьцуулсан зургуудаа цахим ертөнцөд хуваалцсанаар нэрд гарсан аж. Түүнээс яаж ингэж залуу харагддагийг олон хүн асуусан тул Чуандо Тан нууцаа дэлгэжээ.
1Өглөөний цайндаа зургаан өндөг идэх
Чуандо Таны хэлж байгаагаар хүний бие галбир ямар байх нь 70 хувь нь хоол хүнс, 30 хувь нь хийж буй дасгал хөдөлгөөнөөс хамаардаг ажээ. Тэрбээр өглөө бүр нэг аяга сүү, зургаан ширхэг чанасан өндөг иддэг гэнэ. Ингэснээр хүн тухайн өдөрт авах шаардлагатай бүх уураг тэжээлээ нөхөхөөс гадна жин нэмдэггүй юм байна.
2Өдөрт 90 минут дасгал хийнэ
Долоо хоногт дор хаяж дөрвөн удаа 90 минутын турш дасгал хийсний үр дүнд Чуандо биеийн галбираа хадгалдаг. Тэрбээр эхлээд биеийн хүчний, дараа нь кардио дасгал хийж, эцэст нь заавал усанд сэлдэг аж.
3Дуртай зүйлээ л хий
Хүн хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун байх ёстой гэж Чуандо Тан хэлж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор дургүй зүйлээ хийгээд үргэлж стресстэй байх нь хүний биед асар муугаар нөлөөлдөг гэнэ.
4Арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй
“Би бие угаах саван, үсний гел гэсэн гоо сайхны хоёрхон бүтээгдэхүүн хэрэглэдэг. Ихэнх арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэх юм бол арьсыг хуурайшуулж, үрчлээтүүлдэг” гэж Чуандо Тан хэлжээ.
5Орой усанд орж болохгүй
Чуандо үдшийн 23.00 цагаас хойш усанд ордоггүй бөгөөд 00.00 цагаас өмнө заавал орондоо орсон байдаг гэнэ. Учир нь хүний биеийн хэм бүхэл өдрийн турш өссөөр унтаж амрах үед аажмаар буурдаг аж. Харин орой унтахын өмнө ваннтай ус юм уу, шүршүүрт орж биеэ халуун, хүйтэн усаар цочроох нь дархлаанд муу нөлөөтэй гэж тэр үздэг юм байна.
