
Бангладешийн өмнөд хэсэгт амьдардаг Хашмот Али гэх залуу 20 жилийн өмнө тосгоныхоо ойролцоо явж байгаад бартай нүүр тулгарчээ. Тэр бүс нутаг бар ихтэй ч тосгон руу орж ирэх нь тун ховор. Хашмот Али ч огт төсөөлөөгүй зэрлэг амьтантай нүүр тулгарсандаа ихээр сандарчээ.

Бар түүн рүү дайрч, савраараа толгой руу нь хүчтэй алгадсан байна. Тэр үеэр ойролцоо явж байсан хүмүүс гарч ирэн барыг хөөн явуулсан байна. Улмаар Хашмот Алиг эмнэлэгт хүргэн амь насыг нь аварсан ч түүний нүүрийг аварч чадаагүй байна.
Хашмот Али одоо 40 настай. Сүүлийн 20 жил өдөр бүр нүүрээ алчуураар ороож гадагшаа гардаг байсан. Гэсэн ч өөрийн жинхэнэ нүүрийг хүмүүст харуулахаар шийджээ.
Түүний хувьд бусадтай ижил энгийн амьдралаар амьдрахыг хүсдэг ч гадуур явахад хүмүүс түүнийг гайхаж алмайрч хардаг байна. Түүний хувьд боломжтой бол нүүрний мэс засалд орох хүсэлтэй байдгаа ч нуугаагүй ажээ.
