
Би нэг Азийн оронд амьдардаг 29 настай эмэгтэй. Энд анх сургуулиар ирээд удаагүй байхдаа надаас ах эхнэр хүүхэдтэй хүнтэй танилцаж байлаа. Сургуулийн төлбөр, байрны мөнгө бүгдийг нь төлдөг нэлээн мөнгөтэй дажгүй хүн байдаг. Нэг ёсондоо явалддаг гэхүү дээ. Мэдээж та бүгдэд таатай санагдахгүй байгааг мэдэж байнаа. Одоо бид 3 жил болж байна. Би энэ хүнд сайн байгаагүй бол мэдээж энэ хүртэл явахгүй л дээ. Бид 2 бие биедээ сайн хэдий ч суухгүй нь тодорхой гэдгийг хэн хэн маань мэдэж байгаа.Бичих гээд байгаа гол асуудал маань миний нас одоо би хүнтэй суух хэрэгтэйгээ сүүлийн үед их ойлгож байгаа. Гэтэл энэ хүн маань намайг тавьж явуулах шинж алга. Жилийн өмнө нэг Монгол залуутай танилцаад хэсэг мсж бичиж дотно болж байтал энэ хүн маань мэдчихээд бөөн хэрүүл боллоо. Надад анх удаа гар хүрсэн, өмнө нь хардаж уурлаад алгадаж байсан боловч тэр үед бүр зодсон тэрнээс болоод би 14 хоног хичээлдээ ч явж чадаагүй. Түүнээс хойш нэг л дарамт дунд амьдарч байгаа гэхүү дээ. Гарж орсон бүгдийг хянаастай.
Сая 2 сард Монголчуудын уулзалт дээр бас нэг аятайхан залуутай танилцаад мсж бичээд 2 удаа л уулзсан. Энэ залуу бүр намайг гайхаад хамаагүй орж гарахгүй хааяа шөнө орой утсаа авахгүй байхаар чи нөхөртэй юм бишүү гээд гайхаад байхаар нь өнгөрсөн 7 хоногт байгаа байдлаа хэлсэн. Харилцаа маань мэдээж өмнөхөөсөө дордсон бүр алга болохгүй мэндтэй байгаа бид 2 уг нь бие биедээ их татагдаад байх шиг байгаа юм.
Өчигдөр юм бичиж байгаад “манайд бүр нүүгээд ирээ” гэсэн их бодож байгаад хэлсэн гэж бодож байгаа. Нэг ёсондоо үерхэх санал гэж ойлгоод байгаа гэтэл би энэ хүндээ яаж ойлгуулахаа бүр гайхаад байна. Намайг хүнтэй суух ёстой ч юмуу тэр талаас ерөөсөө ойлгохгүй байгаад байна бараг л насаар нь хажууд нь байх ёстой юм шиг л хандах юм. Шууд зугтаад ч юмуу явах гэхээр миний ажил, Монголоос ирсэн ахын маань ажил амьдрал нь энэ хүний гарт байгаа. Энэ бүгдийг нураагаад явлаа гэхэд дараагийнх нь эрсдэл хэр байх бол гэж бодоод байх юм.
