
Уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би өөрт тохиолдоод байгаа зовлонгоосоо хуваалцах гэсэн юм аа. Би 30-тай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бид гэрлээд 4 жил болж байна энэ хугацаанд зовлон, жаргал маань эн тэнцүү байлаа. Жаргалтай үедээ жаргалтай зовох үедээ хэтэрхий зовсоор өнөөдрийг хүрлээ.
Ер нь бол бид 2 их хэрэлддэг гэхдээ бие биедээ хайртай. Манай хүн тийм ч муу хүн биш. Юманд тууштай биш бодол санаа нь тогтвор муутай: Би сая төрөөд гэртээ суугаад сэтгэл санаа тогтворгүй байнга хэрэлдээд байлаа жаахан анхаарал халамж хүсээд.
Тэгсэн сална гэж байнга ярина салая гэдэг үгийг байнга хэрэглэдэг болсон. Би чамаас салахгүй ээ 2-ын хоёр хүүхэдтэй болчихоод юу гэж салхав салахгүй гэдэг байлаа. Гэтэл ойрын 3 сар нэг л хүйтэн хөндий юм шиг ярихгүй болсон. Би ч хэрүүл хийгээд яахав гээд зөнд нь тайван байлгах гээд чимээгүй харьцахгүй л байлаа.
Гэтэл сая цүнхэн дотроос нь гадагшаа явах гээд хөөцөлдёөн бичиг баримтыг нь олж үзлээ санамсаргүй. Надаас салаад гадагшаа явах гэж байгаа талаар юу ч ам цухуйлгаагүй. Явуулах гэж ятгаж байгаа хүн нь эгч нь. Эгч нт байнга бид 2-ыг салгах гэдэг юм. Тэгээд салгаад гадагшаа явуулах талаар хөөцөлдөж байна. Би одоо яах ёстой вэ? надад зөвлөж туслаач …
