
Нөхөртэйгөө суугаад 10 жил болж байна энэ хугацаанд инээх инээд маань үгүй болж нүдэнд маань нулимс гарах нь олширсоор нэг мэдэхэд цогтой нүүр маань гундсан болж хувирсан байна. Хүний муутай суусан гэхгүй ээ гэхдээ муудах зүйл олон байдгийн байна. Ганцааараа хичээгээд бүтдэггүй амьдрал байдгийн байна бид 2 сайхан ярилцаад суусан үе ховор заримдаа би өөрийгөө яагаад ингэж новшийн амьдралаар амьдрах ёстойн бэ гэж боддог.Манай хүн амьд хөгжмийн хамтлагаар яваад олон жил болж байна би энэ хугацаанд нэг ч удаа чи бүтэхгүй юм хийж байна гэж бодож ч үзээгүй зэмлэж ч үзээгүй болоод байсан болохоор яваад л байлаа. Манай хүн жоохон юман дээр уурлачдаг их нервтэй хүн инээж баярлахаасаа илүүтэй хөмсөгөө зангидсан үе нь элбэг байдаг юм л болвол хэрүүл болж шалихгүй зүйлээс зодоон болдог юм л болвол гараа далайна. Би тэснэ гэхэд дэндүү их тэсэж ирсэн.
Нэг чих маань сонсдоггүй хамар маань муруй энд тэндээ хэзээч мартагдахааргүй шарх соривтой өнөөдөр л гэхэд уруул маань сэтэрчихлээ харамссан сэтгэл байхгүй 2 гарынхаа салаавчийг гаргаад унтаад өглөө. Би өөрийгөө ааш муутай хэрүүл нэхсэн хүн гэж боддоггүй. Хүн яагаад ийм амьдралыг хүсэхгүй байгаа бол салаад өгдөггүй хүүхдийг маань өшөө дээрээс нь хажуудаа байгаа хүнийг ингэж их зовоодон юм бэ. Салааад өгч болдоггүй юм байхдаа.
Амьдрал маань юугаар ч дутаагүй сайхан амьдарч байна би чадлынхаа хэрээр амьдралаа залгуулж явдаг манай хүн тогтмол орлого байхгүй би сүүлдээ энэнээс болж гомдол маань хорсол болж хувираад алчихмаар санагдаад байдаг болчихлоо. Хэзээ нэг хүнээс хайр мэдэрлээ гэж боддог нээх сайхан тайван сэтгэл амар байсан үе ховор тайван байя гэхээр бүх зүйл аймшгтай болж хувирдаг…
