Манай нөхөр уурхайд ажилладаг юмаа. Хэдэн 14 хоног ажиллаад 7 хоног амардаг. Сүүлийн 4 жил яг ийм л байдлаар ажилласан. Би ч өрх толгойлсон эх шиг асуудлуудыг ганцаараа шийдээд сурчихаж. Нөхөртэй харьцаа анхных шиг байхаа больсон. Угаасаа бие холдохоор сэтгэл холддог гэж үнэн бололтой юм.
Нөхөр маань уурхай дээр ажилладаг хүүхэнтэй бараг л эхнэр нөхөр шиг байдаг юм байна. Тэрийг нь ажлынх нь хүн надад хэллээ. Ажлынх нь групп дээрх маазраа, хамт авахуулсан зураг гээд олон зүйл үзүүлсэн. Ажлынхан нь ч тэр хүүхэн нь манай хүний эхнэр шиг л тэнд байдаг гэсэн утгатай юм бичсэн байна лээ. Сүүлийн 2 жил гаран ингэж тэлээ хурга шиг явж байгаа юм байна лээ.
Нөхөр гэхдээ өнгөрсөн хугацаанд надад юу ч мэдэгдээгүй. Цаадахдаа хэр сайн гэдгийг ч би мэдэхгүй байна. Нөхөртэйгөө энэ талаар ярилцахаас ч дургүй хүрээд байна. Гомдоод байгаа болохоор тэр байх.
Тэр хүүхнээс илүү нь би хоёр хүүхдийг нь төрүүлсэн. Байрны зээлээ хамт төлөлцөж, гэрлэлтийн баталгаатай болохоор л надаас салахгүй байгаа бололтой. Энийг нь мэдэхгүй царайлаад өнгөрөх үү? Ярилцсан нь дээр үү? Facebook-г нь ухаад үзэх үү? Утас юм хумыг нь сэмээрхэн үздэг юм бил үү?

