БААТАР хүн ийм л байдаг…
Энэ залуугийн нэрийг Магомед Нурбагандов гэдэг. Цагдаагийн офицер түүнийг 7-р сарын 10-ны өдөр тавуулаа амарч байхад нь босогчид хөнөөсөн бөгөөд түүний хэрхэн амиа алдсан нь тодорхойгүй байжээ.
Саяхан Дагестанд болсон тусгай ажиллагаагаар 6 дайчныг устгаж, хэд хэдэн хамсаатнуудыг барьсан бөгөөд нэгжлэгийн үед хураагдсан гар утсан дээр түүнийг цаазлах үеийн бичлэг бүрэн эхээрээ олджээ.
Дайчид түүнээс цагдаагийн бусад албан хаагчдыг ажлаасаа гарахыг уриалсан үг хэлүүлэхийг шахсан боловч тэрээр “Ажиллаад байгаарай ах дүүс минь” гэхээс өөр үг хэлээгүй байна.
Үхлийн өмнө зоригтойгоор зогсож чадсан энэ залуу ардаа гэр бүл, хоёр хүүхэдтэй байсан бөгөөд өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улсын хамгийн дээд шагнал болох Орос улсын баатар цолд тодорхойлж гарын үсгээ зуржээ.
Түүнд зориулсан гашуудлын зурваснууд дунд “Бид ажилласаар байгаа. Дүү минь тайван нойрс доо” гэсэн үйлс нэгтнүүдийн үг маш олон байна…
http://media.ntv.ru/vod//news/2016/20160911/Dagestan.mp4?ts=1506397712&md5=ER7bDooAtyeyyLRdsoY5wg

