

Өчигдөр Шанхайд болж өнгөрсөн Victoria’s Secret шоуны үеэр супер модель Белла Хадидын хөх ил гарчээ. Энэ нь түүний өмссөн мөнгөлөг өнгийн дотуур хувцаснаас болсон бөгөөд тэр нь түүнд ч тийм их хамаагүй юм шиг байжээ.
Victoria’s Secret бол маш өндөр зэрэглэлийн шоу. Тийм ч учраас шоуны арын ажилчид бүх зүйлийг сайн хянаж үздэг. Гарч болзошгүй аюулыг тооцож үзэхийн тулд урьдчилсан бэлтгэлийг шоунаас өмнө хэд хэд хийдэг. Харин Беллагийн хувцас ингэж болох эсэхийг шалгаж үзээгүй нь сонирхолтой юм.
Белла өмнө нь олон нийтийн арга хэмжээн дээр хөхөө ил гаргасан хувцас олон удаа өмсөж байсан тул үзэгчид энэ явдалд нэг их цочирдоогүй байна.


