Ихэнхдээ хэрцгий дүр бүтээж олноо танигдсан жүжигчин Эрхэмбаярыг өдгөө танихгүй хүн ховор. Улсын Драмын эрдмийн театр хэмээх их айлаас өрх тусгаарлан, Мөрөөдлийн театрыг байгуулж, үзэгчиддээ олон сайхан уран бүтээлээр бэлэг барин яваа хөдөлмөрч нэгэн.
Уран бүтээлийн хувьд олз омог дүүрэн яваа түүний хувийн амьдралыг сонирхогчид олон бий. Гэр бүлээсээ саллаа нийллээ гэсэн мэдээлэл хэсэгтээ л түүнээс салаагүй. Учир юу гэвээс, хамтлаг байгуулагдсан үеэс олон сайхан залуу жүжигчин охид хүч түрэн орж ирсэнтэй ч холбоотой байж мэднэ. Чухам тэр үеэс залуу жүжигчин Э.Намуун, Г.Эрхэмбаяр нарыг хайр сэтгэлийн холбоотой гэх цуу яриа газар авсан. Тухайн үед хоёр жүжигчин худал мэдээлэл хэмээж байсан ч одоо хос хоёр нууцлагдмал байхаас залхсан гэлтэй аз жаргалтай амьдарч буйгаа фэйсбүүкээрээ дамжуулан хүмүүст түгээж байгаа юм.
Харин жүжигчин Э.Намууны тухайд хамтлагийн залуутайгаа хайр сэтгэлээ баталгаажуулсан даруйдаа Мөрөөдлийн театрыг орхисон гэнэ. Тэрээр өөр салбарт хүч үзэх гэж тэмүүлж яваа бөгөөд удахгүй шинэ соргог мэдээлэлтэй уулзахаа дуулгажээ.
Эх сурвалж: Zone.mn
Д.Аялгуу
