Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсантай холбогдуулан тухайн үед бодлого, шийдвэрийг хамтдаа гаргалцаж ирсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, дэд ерөнхийлөгч ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар нарыг буруутган, АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Б.Жавхланг шалгах хүсэлтээ УИХ-д тавихаар болсон гэх мэдээлэл хуулийн хүрээнээс сонсогдож байна.
